Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэж юу вэ? 🤔
Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдсанаас энэхүү эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн тоо цөөрч, эмгэг нянгийн тоо нэмэгдсэнээс үтрээний үрэвсэл үүсдэг. Энэхүү эмгэг нь үтрээнээс эвгүй үнэртэй ялгарал гарах гол шалтгаан ба бэлгийн замаар дамжих халдвар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн шинж тэмдэг бүдэг байх ба ямар нэг эмчилгээ хийгээгүй байсан ч аяндаа арилж болдог.
❓ Дараах тохиолдолд үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй:
- Бэлгийн идэвхтэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог(Бэлгийн харьцаанд огт ороогүй эмэгтэйд илэрч болдог)
- Бэлгийн шинэ хавьтагчтай болох
- Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвараар өвдөж байсан
- Тамхи татдаг
- Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг
- Хөөсрүүлэгчтэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд
👉 Дараах тохиолдолд нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсэх эрсдэл бага:
- Жирэмснээс хамгаалах дааврын эм ууж хэрэглэдэг
- Тогтмол бэлгэвч хэрэглэдэг эмэгтэйчүүд
👉 Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед ямар шинж илрэх вэ?
Гол шинж нь үтрээнээс ялгарал гарах юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үтрээний ялгарал гарах үндсэн шалтгаан нь энэхүү эмгэг болдог ба цайвар өнгийн, загасны төст үнэртэй ялгадас гардаг. Ялангуяа бэлгийн харьцааны үед илүү үнэртдэг. Үтрээнээс гарах энэхүү ялгарлын хэмжээ нь сарын тэмдэг ирсний дараа, бэлгийн харьцааны дараа нэмэгддэг. Ихэнх эмэгтэйд загатнах, хорсох зовуур илэрдэггүй. Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй олон эмэгтэйд ямар нэг зовуур илрэхгүй байж болно.
👉 Хэрхэн оношлох вэ?
Эмч үзлэг хийн, хэд хэдэн шинжилгээний арга хэрэглэн нянгийн гаралтай үтрээний үрэвслийг оношлогдог.
- Үтрээний орчинг тогтоох: Нянгийн ургалт нэмэгдсэнээс үтрээний хэвийн хүчиллэг орчин өөрчлөгдөж, шүлтлэг болох буюу рН нэмэгддэг. Эмч үтрээний ялгарлын орчныг тусгай сорил ашиглан тогтоох ба шүлтлэг бодис дусаахад өвөрмөц, загасны мэт үнэр ялгаруулдаг.
- Үтрээний шинжилгээ (мазок)
👉 Эмчлэхгүй бол ямар хүндрэл гарах вэ?
Жирэмсэн үед дараах хүндрэл учрах эрсдэлтэй:
• Дутуу төрөх
• Ураг зулбах
• Хүүхэд бага жинтэй төрөх
• Жирэмсэн үед ургийн хальс үрэвсэх, ураг халдварлагдах
• Төрсний дараа умай үрэвсэх
Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахин давтан илрэх магадлал өндөртэй. Зарим эмэгтэйчүүдэд эмчилгээнээс хойш 3 сарын дотор дахин илэрдэг ба энэ тохиолдолд антибиотик эмчилгээг давтан хийдэг.
👉 Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахихаас хэрхэн сэргийлэх вэ?
Урьдчилан сэргийлэх ямар нэг онцгой арга гэж байхгүй хэдий ч дараах санамжийг мөрдөөрэй.
✅ Үтрээний угаалга хийхгүй байх
✅ Ваннд орохдоо ямар нэг зориулалтын бус хөөсрүүлэгч саван, шампунь зэргийг хэрэглэхгүй байх
✅ Дотуур өмдөө угаахдаа хүчтэй ариутгагч, угаагч бодис аль болох хэрэглэхгүй байх. Зориулалтын угаагч шингэн хэрэглэх.
✅ Гадна бэлэг эрхтэнг зориулалтын бус савангаар угаахгүй байх (үтрээний дотуур угаалга хийхгүй байх)
✅ Эмэгтэйчүүдийн зориулалтын саван, түүн дотроо рН багатай буюу хүчиллэг орчинтой саван сонгон хэрэглэх
✅ Үтрээний ашигтай бактер хэрэглэх
#ybeauty_зөвлөгөө #үтрээний_үрэвсэл