Ашигтай бактери

2020-12-26 11:04
Ашигтай бактери
Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:



Их хэмжээгээр оршдогоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг



Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална (үтрээний орчин хүчиллэг болох хандлагатай)

Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна

Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг

Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг



Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH 4.5-аас бага) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, мөөгөнцөр зэрэг халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовиур илэрнэ

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл