Амин тос гэж юу вэ?

2021-11-03 17:06
Амин тос гэж юу вэ?

Амин тос нь ургамлын хамгийн хүчтэй хэсэг, ургамлын амин тэтгэгч охь юм. Бидний хэрэглэдэг бусад тоснуудаас ялгаатай зүйлс бол нягтаршил өндөртэй, хүний биед эсийн түвшинд үйлчилдэг, агаарт дэгдэн ууршиж алга болдог тос билээ. Амин тосыг янз бүрийн ургамлын бут сөөг, цэцэг, мод, үндэс, жимс, холтос, давирхай болон өвс, навчнаас гаргаж авдаг ба тэдгээр ургамлын амин чухал увдисыг агуулж байдгаараа гайхалтай. Найрлаганд нь байгалийн 100 гаруй органик нэгдлүүд багтдаг.

*Оросоор эфирное масло гэдэг болохоор монгол хэлнээ эфирийн тос гэж “махчлан” орчуулагдсан байдаг. Харин essential oil-ийг монгол хэлнээ амин тос хэмээн нэрлэх нь утгын хувьд ч, увдис үйлчилгээний хувьд ч сайн илэрхийлж чадаж байгаа санагддаг.

Харин ургамлын ямар ямар хэсгээс гаргаж авдаг гэж та бодож байна?

  • Синнамон Барк, Царс зэрэг тоснуудыг модны холтосоос гаргадаг бөгөөд хөрсний эсвэл ааглаг үнэртэй байдаг.
  • Сарнай, Лаванд, Жасмин зэрэг тоснуудыг цэцэгнээс гаргадаг бөгөөд тансаг анхилуун үнэртэй байдаг.
  • Улаан мод болон Зандан мод зэрэг тоснуудыг модны голоос гаргадаг.
  • Харин Бэзил, Орегано, Гааны тос зэргийг навчнаас;
  • Лемон, Жүрж зэргийг жимсний хальснаас;
  • Цагаан Гааны тосыг үндэснээс;

харин бусад тоснуудыг давирхай болон үрнээс гарган авдаг.

Амин тосыг хэрэглэснээр хүний биеийн бүх эрхтэн тогтолцооны системийг дэмжинэ: араг ясны, булчин шөрмөсний, цусны эргэлтийн, булчирхайн болон дааврын, амьсгалын замын болон дархлааны системүүд гэх мэт. Тархины эрүүл мэндэд ч тустай. Сэтгэлзүйн асуудлуудад ч өргөнөөр хэрэглэгддэг.


Гурван үндсэн аргаар бид амин тосыг хэрэглэж болно: (Англи арга) арьсандаа амин тосыг түрхэх, (Франц арга) хоол хүнсэндээ дусааж дотуур хэрэглэх, (Герман арга) ууршуулах эсвэл шууд үнэрлэх арга.


Ууршуулах, түрхэх, дотуур хэрэглэх 3 хэрэглээ

  1. Диффюзер буюу зориулалтын ууршуулагчид амин тосыг ууршуулж хэцүүхэн өдрийн ядаргаа стрессээ тайлж болно.
  2. Амин тосыг арьс болон бие арчилгааны зүйлсдээ ашиглаж байгалийн аргаар гоо сайхнаа дэмжиж болно.
  3. Дотуур хэрэглэх заалттай амин тосыг хоол, хүнс, ундандаа дусааж үнэр амтыг дээшлүүлэхээс гадна эрүүл мэндээ дэмжиж болно.


---

Эх сурвалж:

https://medium.com/@eshsk/

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл