Эмэгтэйчүүдийн ариун цэвэр

2022-08-04 05:03
Эмэгтэйчүүдийн ариун цэвэр

Үтрээнээс элдэв ялгарал гарах нь эмэгтэйчүүдэд тааламжтай санагддаггүй. Янз бүрийн бэлгийн замын халдвар, өвчин зовууртай холбоотой биш юм гэхэд ариун цэврийг чандлан сахидаггүйгээс үтрээнээс юм гарах нь бий.

Тиймээс эмэгтэйчүүд, залуу охид бүсгүйчүүд доорх дүрмийг баримтлах шаардлагатай.

1. Сарын тэмдэг ирээгүй үед гаднах бэлэг эрхтнийг савандаж угаах.

2. Сарын тэмдэг ирсэн үед сексийн харьцаанд орохгүй байх.

3. Задгай ус, бассейнд орохгүй байх.

4. Ванн буюу онгоцонд орохоос илүү шүршүүр хэрэглэх нь зүйтэй.

5. Дотоожийг өдөр тутам солихын сацуу ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон солих.

6. Антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэ. Учир нь антибиотикийн замбараагүй хэрэглээ нь үтрээнээс ялгарал гаргахад нөлөөлдөг.

7. Тохиолдлын бэлгийн харьцааг тэвч

8. Хамтрагч эрэгтэй нь бэлгийн харьцаанд орохын өмнө бэлэг эрхтнээ сайтар угаах ёстой. Бэлгэвч хэрэглэх эсэхээс үл хамаарч энэ нь нян бактери авахаас сэргийлнэ.

9. Нийтийн бассейнд байнга орох нь трихомоназ, мөөгөнцөр өвчин авах эрсдэлийг дагуулж байдаг.

10. Бусдын алчуур, шаахай зэрэг ариун цэврийн хэрэглэлийг түр зуур ч гэсэн бүү хэрэглэ. Трихомоназ нь ахуйн хэрэгслээр дамжих нь бий.

11. Хоол хүнсэндээ аминдэм, микроэлементийг арвин хэрэглэ. Энэ нь бие организмын хамгаалах чадварыг бэхжүүлж өгдөг.

#ybeauty_зөвлөгөө #эмэгтэйчүүдийн_ариун_цэвэр

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл