Эрэгтэйчүүдийн эмзэг эрхтний ариун цэвэр

2022-08-04 05:00
Эрэгтэйчүүдийн эмзэг эрхтний ариун цэвэр

Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.

Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд бэлгийн харилцаанд орохын өмнө бэлэг эрхтнээ зориулалтын угаагчаар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна.

Усанд орох тоолондоо, өдөр бүр бүлээн усаар шодойгоо угааж байх шаардлагатай байдаг. Гэхдээ ихэнх эрчүүд гадна талаас нь угааснаа угаасан гэж ойлгодог бол хөвчний арьсыг шамлаж угаагаагүй бол энэ дутуу угаасан буюу нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хөвчний арьсан дор байх смегма гэх бодис асар ихээр хуримтлагддаг. Смегма нь бэлэг эрхтнийг чийглэж өгдөг байгалийн тос. Энэ тос хуримтлагдсанаар шодой эвгүй үнэртэй болох, хөвчний арьсны цаана их хэмжээний нян агуулагдаж, өсөн үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн үүнээс гадна улайлт үүсэх, тээрхий хавдах шинж тэмдэг илэрдэг байна.

"Ихэнх эрчүүд бэлэг эрхтнээ шамлаж угаадаггүйгээс эвгүй үнэртэй болж, бэлгийн замын өвчлөлийг өөрөө ч мэдэлгүй бэлгийн хамтрагчдаа тараадаг гэдгээ мэддэггүй” байна.

Иймээс эмэгтэйчүүд бид хайртай хань, найз залуудаа уншуулж, зөвлөж байх хэрэгтэй.

#эрэгтэйчүүдий_эмзэг_эрхтний_ариун_цэвэр #эмзэг_эрхтэн_арчилгаа #эрчүүдийн_зөвлөгөө #ybeautyзөвлөгөө

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл