Вакс хийлгэхийн өмнө та юу мэдэх ёстой вэ?

2022-08-04 04:58
Вакс хийлгэхийн өмнө та юу мэдэх ёстой вэ?

Урин дулаан цаг ирж бүсгүйчүүд бид нимгэн хувцсандаа орж байна. Яг энэ үед бидэнд тулгардаг асуудал бол илүүдэл үс билээ. Хэрвээ та илүүдэл үсээ байнга хусах, зулгаах аргаар авдаг бол тухайн хэсэг газрын үсний булцуу гэмтэж, үс буруу ургадаг. Ингэснээр үсний ширхэг бүдүүрч, арьсан дор шигдэж ургах, үсний ургалтын чиглэл өөрчлөгдөж, дотогшоо чигтэй ургаснаар тухайн хэсэг газар загатнах, өргөс орсон мэт хатгах, үсний уутны үрэвсэл үүсэх, арьсанд хар өнгийн бэржрүү тууралтууд гарах зэрэг олон муу үр дагаварт хүргэдэг.

Мэргэжлийн гоо сайханчдын бүсгүйчүүддээ зөвлөх илүүдэл үснээсээ салах хамгийн үр дүнтэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга бол Вакс юм.

Ваксны хувьд үсний булцууг үсний ширхгийн хамт авдаг учир үсний ургалтын чиглэлд нөлөөлөхгүй, үсний сүв, арьсанд гэмтэл учруулахгүйгээр жигд авагддаг. Тогтмол ваксаар илүүдэл үсийг авснаар ургалт удааширч, үсний ширхэг нарийсах, арьс зөөлрөх, цайрах зэрэг давуу талтай байдаг. Мөн үс гуужуулах тос гэж бий. Энэ нь үсний булцуунд нөлөөлөхгүйгээр арьсны гадаргуугаас дээш хэсгийн үсийг гуужуулж унагадаг. Үсний ургалт, чиглэлд нөлөөгүй тул хусах аргаас илүү давуу талтай.

Цаг зав муутай, салонаар үйлчлүүлэх боломжгүй үед зориулалтын органик гуужуулах хэрэглэх нь илүү хялбар.

Нэгэнт үүссэн хар бэржрүү, дотогш чиглэлтэй ургаж загатнах зовуур илэрч байгаа тохиолдолд хаана хандах вэ?

Ер нь хар бэржрүүтэй, дотогш ургасан тохиолдолд ядаж нэг удаад салоны ваксаар мэргэжлийн хүнээр зөв татуулж, арьсан дотор шигдэж ургасан илүүдэл үсийг түүлгэх хэрэгтэй. Харин дараагийн удаад хусах, зулгаах аргыг сонгож хэрэглэхгүй, зөвхөн вакс хэрэглэж, вакс хэрэглэсний дараа арьс тайвшруулах #алое_гел хэрэглэх хэрэгтэй.

Мөн гэрийн нөхцөлд #Sugar_вакс, #Hard_вакс, #Хүйтэн_вакс гэсэн төрлүүдийг гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Нэмэлтээр үсний буруу ургалтын эсрэг цацлага хэрэглэж, үс буглаж ургахаас урьдчилан сэргийлээрэй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл