
1. Эмэгтэй маань дур тавьснаа яаж мэдэх вэ?
Дур тавих үед биеийн тэр дундаа бэлэг эрхтний булчин хүчтэй агшдаг. Ялангуяа эмэгтэйнх нь эрэгтэйдээ сайн мэдрэгддэг. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж үздэг. Түүнээс гадна сексийн оргил үед бүсгүйн зүрхний цохилт эрс нэмэгдэнэ. Хөх болон нүүp, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх үйлдэл нь ч огцом, хяналтгүй мэт болдог. Ингээд дур тавилт өгөх үeд эрхтэн чийгшиж бүp зарим бүсгүйчүүд гадагшаа ч тавих тохиолдол бий.
2. Төрсний дараа үтрээ маань сулраад секс хийхэд өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байна. Одоо яавал дээр вэ?
Үнэхээр хүүхэд төрүүлсний дараах сексийн хүндрэл нь эмэгтэйчүүдийг байнга зовоодог зүйлийн нэг. Эрчүүдэд ч асуудал тулгардаг. Тиймээс эрхтнээ хэвийн хэмжээнд оруулахын тулд булчин чангаруулах төрөл бүрийн ашигтай дасгалууд байдгийг судла. Эрхтний булчинг чангалах, суллах дасгалыг өдөрт 20 удаа хийгээд бай. ТВ үзэж байхдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, зогсож байхдаа гээд ямар ч байрлалд энэ дасгалыг хийж байхыг чинь хэн ч анзаарахгүй ээ.
3. Секс хийж байх үед ээ муухай орилчхоод байх юм ?
Чангаар орилох, гийнах эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэй эрхтэнд агшилт өгдөг тул эр эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд секс эхэлсэн цагаас л тааламжтай нь apгагүй орилох, гийнах нь үнэхээр ач тустай. Эрчүүд ч үүнийг сонсох дуртай байдаг. Ер нь бол сексийн таашаалын 70% хувь нь сонсголоор дамжин өнгөрдөг шүү дээ. Ямар ч чимээ гаргахгүй секс ямар байх бол доо. Байрлалаа өөрчлөх болгонд өөр өөр дуу авиа гаргадгаа та мэдэх үү?
4. Нөгөө гайхалтай “G” цэг нь хаана байгаа юм бол?
Энэ цэг нь эмэгтэйн эрхтний хананы дээд хэсэг буюу хүйсний нүхнээс доош байрлана. Эрхтний амсраас дээш 4-6 см зайд. Бэлгийн ажлын үед энэ цэгт эр эрхтэн xүpч үрж чадсан тохиолдолд бүсгүй маш амархан дур тавьдаг. Гэхдээ хуруугаараа олж зөөлөн оролдох нь бүсгүйд дээд зэргийн таашаал, мэдрэмжийг төрүүлдэг.
5. Үрийн шингэн биед орсноор таргалах уу?
Хэрвээ та өөрөө тарган түүн дээрээ нэмээд төмсний нухаш идээд байвал таргална шүү дээ. Эр эсэд агуулагддаг калорийн хэмжээ нэг ширхэг төмснийхөөс хэд дахин бага.
6. Үрийн шингэн өөрийн гэсэн амттай юу?
Хэрвээ үрийн шингэний амт өөрчлөгдөөд байгаа бол хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Сонгино, саримс их идсэн үед үрийн шингэн онцгой амттай болдог. Тиймээс амтыг “сайжруулахын” тулд шингэн зүйл их ууж, жимс ногоо сайн идэх хэрэгтэй.
7. Гар хангалга хортой юу?
Ер нь бол энэ хэвийн зүйл. Эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь гap хангалгаар дур ханадаг.
Энэ бол сексийн нэг төрөл гэхэд болно. Тиймээс хамтын сексийн тухайд бол хамтрагчтайгаа сайн ярилцах хэрэгтэй. Ихэнх эрчүүд бүсгүйгээ сексийн үед гараараа оролдож туслаач гэх нь таалагддаг. Ингэхэд амархан ч дур тавьдаг. Харин бүсгүй та эрхтнийхээ хаана нь гар эсвэл хэлээр оролдуулахыг хүсэж байгаагаа ичихгүй хэлээд өгөөрэй.
8. Секс хийх үед байнга өвдөлт мэдрэх нь эмгэг өөрчлөлт үү?
Эмэгтэйн эрхтэн бол ихэнхдээ ямар хэмжээтэй эрхтэйг хүлээн авах чадвартайгаар суналт агшилт өгдөг. Эрхтний төгсгөлд мэдрэлийн судлын төгсгөл байдаг тулд түүнд эр эрхтэн тулахад өвдөлт мэдрэгддэг. Тэгэхээр хамгийн гол нь зөв байрлалаа сонгох хэрэгтэй. Араас, зогсоогоор, суусан байрлал тохиромжтой. Эрхтнийг хэр зэрэг гүн орж байгааг хянаж болдог.
Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэж юу вэ? 🤔Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдсанаас энэхүү эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн тоо цөөрч, эмгэг нянгийн тоо нэмэгдсэнээс үтрээний үрэвсэл үүсдэг. Энэхүү эмгэг нь үтрээнээс эвгүй үнэртэй ялгарал гарах гол шалтгаан ба бэлгийн замаар дамжих халдвар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн шинж тэмдэг бүдэг байх ба ямар нэг эмчилгээ хийгээгүй байсан ч аяндаа арилж болдог.❓ Дараах тохиолдолд үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй:- Бэлгийн идэвхтэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог(Бэлгийн харьцаанд огт ороогүй эмэгтэйд илэрч болдог)- Бэлгийн шинэ хавьтагчтай болох- Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвараар өвдөж байсан- Тамхи татдаг- Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг- Хөөсрүүлэгчтэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд👉 Дараах тохиолдолд нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсэх эрсдэл бага:- Жирэмснээс хамгаалах дааврын эм ууж хэрэглэдэг- Тогтмол бэлгэвч хэрэглэдэг эмэгтэйчүүд👉 Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед ямар шинж илрэх вэ?Гол шинж нь үтрээнээс ялгарал гарах юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үтрээний ялгарал гарах үндсэн шалтгаан нь энэхүү эмгэг болдог ба цайвар өнгийн, загасны төст үнэртэй ялгадас гардаг. Ялангуяа бэлгийн харьцааны үед илүү үнэртдэг. Үтрээнээс гарах энэхүү ялгарлын хэмжээ нь сарын тэмдэг ирсний дараа, бэлгийн харьцааны дараа нэмэгддэг. Ихэнх эмэгтэйд загатнах, хорсох зовуур илэрдэггүй. Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй олон эмэгтэйд ямар нэг зовуур илрэхгүй байж болно.👉 Хэрхэн оношлох вэ?Эмч үзлэг хийн, хэд хэдэн шинжилгээний арга хэрэглэн нянгийн гаралтай үтрээний үрэвслийг оношлогдог.- Үтрээний орчинг тогтоох: Нянгийн ургалт нэмэгдсэнээс үтрээний хэвийн хүчиллэг орчин өөрчлөгдөж, шүлтлэг болох буюу рН нэмэгддэг. Эмч үтрээний ялгарлын орчныг тусгай сорил ашиглан тогтоох ба шүлтлэг бодис дусаахад өвөрмөц, загасны мэт үнэр ялгаруулдаг.- Үтрээний шинжилгээ (мазок)👉 Эмчлэхгүй бол ямар хүндрэл гарах вэ?Жирэмсэн үед дараах хүндрэл учрах эрсдэлтэй:• Дутуу төрөх• Ураг зулбах• Хүүхэд бага жинтэй төрөх• Жирэмсэн үед ургийн хальс үрэвсэх, ураг халдварлагдах• Төрсний дараа умай үрэвсэхНянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахин давтан илрэх магадлал өндөртэй. Зарим эмэгтэйчүүдэд эмчилгээнээс хойш 3 сарын дотор дахин илэрдэг ба энэ тохиолдолд антибиотик эмчилгээг давтан хийдэг.👉 Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахихаас хэрхэн сэргийлэх вэ?Урьдчилан сэргийлэх ямар нэг онцгой арга гэж байхгүй хэдий ч дараах санамжийг мөрдөөрэй.✅ Үтрээний угаалга хийхгүй байх✅ Ваннд орохдоо ямар нэг зориулалтын бус хөөсрүүлэгч саван, шампунь зэргийг хэрэглэхгүй байх✅ Дотуур өмдөө угаахдаа хүчтэй ариутгагч, угаагч бодис аль болох хэрэглэхгүй байх. Зориулалтын угаагч шингэн хэрэглэх.✅ Гадна бэлэг эрхтэнг зориулалтын бус савангаар угаахгүй байх (үтрээний дотуур угаалга хийхгүй байх)✅ Эмэгтэйчүүдийн зориулалтын саван, түүн дотроо рН багатай буюу хүчиллэг орчинтой саван сонгон хэрэглэх✅ Үтрээний ашигтай бактер хэрэглэх#ybeauty_зөвлөгөө #үтрээний_үрэвсэл

Урин дулаан цаг ирж бүсгүйчүүд бид нимгэн хувцсандаа орж байна. Яг энэ үед бидэнд тулгардаг асуудал бол илүүдэл үс билээ. Хэрвээ та илүүдэл үсээ байнга хусах, зулгаах аргаар авдаг бол тухайн хэсэг газрын үсний булцуу гэмтэж, үс буруу ургадаг. Ингэснээр үсний ширхэг бүдүүрч, арьсан дор шигдэж ургах, үсний ургалтын чиглэл өөрчлөгдөж, дотогшоо чигтэй ургаснаар тухайн хэсэг газар загатнах, өргөс орсон мэт хатгах, үсний уутны үрэвсэл үүсэх, арьсанд хар өнгийн бэржрүү тууралтууд гарах зэрэг олон муу үр дагаварт хүргэдэг.Мэргэжлийн гоо сайханчдын бүсгүйчүүддээ зөвлөх илүүдэл үснээсээ салах хамгийн үр дүнтэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга бол Вакс юм.Ваксны хувьд үсний булцууг үсний ширхгийн хамт авдаг учир үсний ургалтын чиглэлд нөлөөлөхгүй, үсний сүв, арьсанд гэмтэл учруулахгүйгээр жигд авагддаг. Тогтмол ваксаар илүүдэл үсийг авснаар ургалт удааширч, үсний ширхэг нарийсах, арьс зөөлрөх, цайрах зэрэг давуу талтай байдаг. Мөн үс гуужуулах тос гэж бий. Энэ нь үсний булцуунд нөлөөлөхгүйгээр арьсны гадаргуугаас дээш хэсгийн үсийг гуужуулж унагадаг. Үсний ургалт, чиглэлд нөлөөгүй тул хусах аргаас илүү давуу талтай.Цаг зав муутай, салонаар үйлчлүүлэх боломжгүй үед зориулалтын органик гуужуулах хэрэглэх нь илүү хялбар. Нэгэнт үүссэн хар бэржрүү, дотогш чиглэлтэй ургаж загатнах зовуур илэрч байгаа тохиолдолд хаана хандах вэ?Ер нь хар бэржрүүтэй, дотогш ургасан тохиолдолд ядаж нэг удаад салоны ваксаар мэргэжлийн хүнээр зөв татуулж, арьсан дотор шигдэж ургасан илүүдэл үсийг түүлгэх хэрэгтэй. Харин дараагийн удаад хусах, зулгаах аргыг сонгож хэрэглэхгүй, зөвхөн вакс хэрэглэж, вакс хэрэглэсний дараа арьс тайвшруулах #алое_гел хэрэглэх хэрэгтэй.Мөн гэрийн нөхцөлд #Sugar_вакс, #Hard_вакс, #Хүйтэн_вакс гэсэн төрлүүдийг гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Нэмэлтээр үсний буруу ургалтын эсрэг цацлага хэрэглэж, үс буглаж ургахаас урьдчилан сэргийлээрэй.

Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд бэлгийн харилцаанд орохын өмнө бэлэг эрхтнээ зориулалтын угаагчаар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна. Усанд орох тоолондоо, өдөр бүр бүлээн усаар шодойгоо угааж байх шаардлагатай байдаг. Гэхдээ ихэнх эрчүүд гадна талаас нь угааснаа угаасан гэж ойлгодог бол хөвчний арьсыг шамлаж угаагаагүй бол энэ дутуу угаасан буюу нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хөвчний арьсан дор байх смегма гэх бодис асар ихээр хуримтлагддаг. Смегма нь бэлэг эрхтнийг чийглэж өгдөг байгалийн тос. Энэ тос хуримтлагдсанаар шодой эвгүй үнэртэй болох, хөвчний арьсны цаана их хэмжээний нян агуулагдаж, өсөн үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн үүнээс гадна улайлт үүсэх, тээрхий хавдах шинж тэмдэг илэрдэг байна."Ихэнх эрчүүд бэлэг эрхтнээ шамлаж угаадаггүйгээс эвгүй үнэртэй болж, бэлгийн замын өвчлөлийг өөрөө ч мэдэлгүй бэлгийн хамтрагчдаа тараадаг гэдгээ мэддэггүй” байна.Иймээс эмэгтэйчүүд бид хайртай хань, найз залуудаа уншуулж, зөвлөж байх хэрэгтэй.#эрэгтэйчүүдий_эмзэг_эрхтний_ариун_цэвэр #эмзэг_эрхтэн_арчилгаа #эрчүүдийн_зөвлөгөө #ybeautyзөвлөгөө

Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:Их хэмжээгээр оршдогоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадагҮтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална (үтрээний орчин хүчиллэг болох хандлагатай)Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулнаБиологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэгҮтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH 4.5-аас бага) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, мөөгөнцөр зэрэг халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовиур илэрнэ
